“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа ээж болсноосоо хойш жингээ хэрхэн хасах талаар бүсгүйчүүдэд хичээл зааж байгаа билээ. Тэрбээр гэрийн нөхцөлд, ямар ч дасгалын хэрэгсэлгүйгээр биеэ хөгжүүлэх анхан шатны дөрвөн цуврал хичээл бэлдэж “Юнивишн”, “Скай медиа” хоёрт байршуулсан аж. Түүгээр ч зогсохгүй өөрийн гэсэн фитнес клубтэй болохоор зорьж байгаа гэнэ. Тэрбээр “Өөрийн гэсэн фитнес клубтэй болно гээд бүр төсөөлчихсөн. Иймэрхүү тохижилттой, өнгө төрхтэй байна гэдгийг нүдэндээ харчихсан. Миний сургалтад хамрагдсан бүсгүйчүүд маань өөрөө өөртөө сэтгэл хангалуун, итгэлтэй, амьдралын зөв хэв маягтай, урам зоригтой байна гэж төсөөлдөг. Мөрөөдөхөөрөө дандаа инээж явдаг, аз жаргалтай сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн байна гэж хардаг юм” хэмээн ярьсан байна.
Н.АЗ