03.16

С.Оюун гишүүн “Сэрэлт” киноны орос эмчийн дүрд тоглож, зураг авалтад оролцов

 “Сэрэлт” кинонд Ардын жүжигчин Цагааны Цэгмид, энэ киноны дүр болох Бумаа нэрээрээ алдаршсан Цэвээнжав гуай нараас гадна алдарт монголч эрдэмтэн Симуков гуайн охин Доржпалам нар тоглосон. Тэгвэл Монголд кино анх үүссэний түүхт ойд зориулж Монгол кино нэгтгэл “Гайхамшигт дэлгэц” төсөл санаачлан ажиллаж байгаа аж. Төслийн хүрээнд “Сэрэлт” киноны орос эмчийн дүрд тоглуулах гэж Монгол кино нэгтгэлийн дарга Ж.Солонго, С.Оюун гишүүн дээр хадаг барих нь холгүй очиж, хоёр жил гаруй гуйж байж арай гэж зөвшөөрүүлсэн гэнэ. Тиймдээ ч “Гайхамшигт дэлгэц” төслийн нэгээхэн хэсэг буюу орос эмчийн дүрд С.Оюун гишүүн тоглохоор болсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл тэрбээр орос эмчийн дүрд тоглож зураг авалтад орсон байна. Ээжтэйгээ хэр адилхан болсныг уншигчид зургаас харах биз ээ.

С.НАРАН