09.22

Б.Мөнгөнтуяаг улс төрийн золиос болгов

Олны анхаарлын төвд байсан нэгэн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн нь шуугиан тариад байв. Тэгвэл Л.Гансүхийн хомрогонд гэм зэмгүй хүмүүсийг шүүх яллаж байгаа нь олны дургүйг хүргээд байгаа юм. “Нүүрс” хөтөлбөрийн гэгдэх хэрэгт Б.Мөнгөнтуяа гэдэг эмэгтэй зүгээр л улс төрийн золиос болов. Бусад нь ч ялгаагүй улс төрийн золиос болж орхив. Монголын шүүхийг бид "нүцгэнээр" нь харав. 

Б.Мөнгөнтуяа шүүгдэгч шүүхийн танхимд үгээ хэлэхдээ “Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн дүү гэж цоллож, хамаатуулан яллаж байгаа. 
Би Батцэнгэл овогтой Мөнгөнтуяа. Намайг гэрээ танилцуулсан, гэрээ хийсэн учраас яллаж байгаа гэнэ. Би хэнд ч танилцуулаагүй. Хэнтэй ч гэрээ байгуулаагүй. Үнэ нь тодорхой, хэрэгжих нь тодорхой зүйл дээр гарын үсэг зурснаараа яллагдаж байна. Тухайн байгууллагын өөрийнх нь гэрээний драфт, өөрсдийнх нь бичсэн, он, сар, дугаартай, таван газрын захирал нь гарын үсэг зурсан гэрээнээс болж яллагдаж байна” гэжээ.