“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний ах Г.Дамдиндорж, Д.Батжаргал нарт холбогдох анхан шатны шүүх хурал одоогоос есөн сарын өмнө болж байсан.
Шүүхээс Г.Буяндоржид 3 жил 3 сарын хорих ял, н.Батжаргал, Г.Дамдиндорж нарт 3 сар 10 хоногийн хорих ял оноох, сэтгүүлч С.Баттулгыг 9 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан юм. Тэгвэл Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл өнөөдөр Г.Буяндоржид холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж түүнийг ялаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, бүтэн хоёр жилийн хугацаанд эрүү үүсгэн шалгаж байсан уг хэрэгт цэг тавьж байгаа бололтой.
Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж, мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутган ялласан юм.
Б.Тогтох