Манай улсын иргэн хүний бичиг баримт ашиглан Буянт-Ухаа боомтоор хил нэвтрэхийг завджээ. Энэ сарын 18-нд Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаарын аяллын онгоцоор манай улсын иргэн А нь бусдын баримт бичиг ашиглан хил нэвтрэхийг завдсан байна.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Буянт-Ухаа дахь газрын шалгагч илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоосон аж.