09.23

Согтууруулах ундаа хэрэглэсэн онгоцны ахмад 10 сар хоригдохоор боллоо

Норвегийн хяналтын байгууллагаас тус улсаас Грек хүрэх чиглэлд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан Латвийн Эйрбалтик авиа компанийн зорчигч тээврийн онгоцны багийнхнаас алкохолийн шинжилгээг авч, тусгай төхөөрөмж рүү үлээлгэн шалгажээ. 

Гэвч санаанд оромгүй дүн гарч,  нисэх багийн гишүүд хэвийн хэмжээнээс хэтрүүлэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдсон байна. 

Улмаар Норвегийн шүүх тус зорчигч тээврийн онгоцны ахмадыг шүүж,  чанга дэглэмтэй хорих ангид 10 сар хорих шийдвэрийг гаргажээ.  ЭйрБалтик авиа компанийн тус онгоц өнгөрөгч сарын 8-нд  100 гаруй зорчигч тээвэрлэн Норвегийн Осло хотоос Грекийн Крит арлыг чиглэн нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан аж. 

Гэвч Норвегийн цагдаагийн байгууллага нэрээ нууцалсан эх сурвалжийн утсаар өгсөн мэдээллийн дагуу очиж, нисэхээс нь өмнө онгоцны багийн гишүүдээс алкохолийн сорьц авахад, онгоцны ахмад нарын хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. 

Б.Даваа