09.23

50-60 тонн хуш модны самар хууль бусаар бэлтгэжээ

НМХГ-аас шалгалт хийж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо Ойн тухай хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч, нөөцөлж байсныг шалгалтаар илрүүлжээ. Уг хэргийг УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. 

Мөн дээрх газраас нэгэн сэрэмжлүүлгийг хүргэж байгаа бөгөөд хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг гэнэ. 

Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй, технологи зөрчиж түүхийгээр түүснээр хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай аж. 

Зохих зөвшөөрөлгүйгээр, хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх, сэргэн ургах чадварыг муудахад хүргэх гэх мэт сэрэмжлүүлгийг өгч байна.