09.23

Хүүхдүүд үдийн цайндаа хорджээ

Хичээлийн шинэ жил эхлээд нэг сарын нүүр үзэх гэж байна. Сургуулийн сурагчид үдийн цайндаа хордох явдал мэр сэр гардаг бол энэ сарын дундуур гэхэд орон нутагт сургуулийн сурагчид үдийн цайндаа хордсон хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дундговь аймгийн “Мандал” сургуулийн үдийн цайнаас сурагчид хордож, шинжилгээний хариугаар батлагдсан тул холбогдох хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авчээ. 

Хүүхдүүд хөнгөн хэлбэрээр хордсон бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтсэн хүүхэд байхгүй, гадуур зөвлөгөө өгөөд гаргасан гэнэ.