09.23

Английн хунтайж спорт кинонд тоглолоо

Английн хунтайж Гарри регбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай өгүүлэх нэгэн уран сайхны кинонд дүр бүтээжээ. Тэрбээр уг кинонд цэцэрлэгч эрийн дүрийг чадварлаг гаргасан байна. Энэхүү уран сайхны кинонд регбийн түүхэн дэх чухал үйл явдал болох 80 мянган хүний суудалтай “Туикенем” цэнгэлдэх хүрээлэнд болсон Англи-Фижийн багийн Дэлхийн аваргын төлөөх тоглолтын тухай өгүүлдэг. Хунтайж Гарри санаандгүй тохиолдлоор спортын кинонд дүр бүтээгээгүй аж. Тэрбээр регби спортоор хичээллэдэг төдийгүй Олон улсын регбийн холбооны хүндэт тэргүүн юм байна.

Х.Заяа