09.23

”Нэг айл, нэг нохой” хөтөлбөр хэрэгжүүлье

Манай орны хувьд гудамжны нохойгоо дийлэхээ болиод удаж байна. Монголчууд нохойг хүний хамгийн сайн нөхөр гээд хир халдаадаггүй. Нүүдэлчин амьдралтай хөдөөгийн ард түмний хувьд нохой чухал байр суурьтай. Харин суурин амьдардаг нийслэлчүүдэд нохойны гүйцэтгэх үүрэг бага. Ãэвч гэр хорооллынхон хашаагаа мануулах зорилгоор нохой тэжээдэг. Зарим нь бүр ямар их хөрөнгөтэй юм бүү мэд, дөрөв, таваар нь нохой тэжээнэ. Òэднийгээ уях нь ч ховор. Ноход нь хүн хазлаа гэвэл хариуцлага хүлээх нь ч цөөн. Манай хөрш Хятад улс хүн амынхаа ачааллыг дийлэхгүй учир “Нэг айл, нэг хүүхэд” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж нэгээс илүү хүүхэдтэй айлаасаа нэмэлт татвар авдаг гэсэн. Òиймээс бид хөрш улстайгаа адилаар “Нэг айл, нэг нохой” хөтөлбөр хэрэгжүүлж чадвал дийлдэхээ болиод байгаа гудамжны золбин нохойны асуудлыг хялбар аргаар шийдэж болох юм шиг санагддаг. Ãэр хорооллын гудамжны нохой хэтэрхий олон болж, сүүлийн үед хотын төвд ч хэсэг хэсгээрээ сүрэглэн амьдрах боллоо. Òэд хүүхэд багачууд руу дайрч гэмтээсэн явдал ч гарсан. Òиймээс золбин нохойн тоог бууруулах нь зайлшгүй авах арга хэмжээний нэг болжээ. Хэдийгээр нийслэлийн Хот тохижилтын газраас золбин нохойны устгал хийдэг ч дорвитой үр дүн гарахгүй байна. Энэ нь манай улс нохой цөөрүүлэх ажлыг буруу хийж байна гэсэн үг. Бид хэдэн жилийн өмнөөс нохойг буудан хороодог байсан. Одоо ч энэ харгис аргыг хэрэглэсээр л байна. Òухайлбал, эр нохойг засах, эм нохойн үрийн сувгийг боож үржих тал дээр нь хяналт тавьбал золбин нохой олшрохгүй байх талтай. Мөн золбин нохойн тоог бууруулах нэг арга бол эзэдтэй нь хариуцлага тооцох явдал. Нэг айл нэг л нохойтой болсноор золбин нохойн тоо буурах өндөр магадлалтай. Мөн нэгээс олон нохой тэжээвэл татвар авсан ч болохгүй нь юу байхав. 

Г.Нямсүрэн