09.24

С.Цэрэнчимэд доод жиндээ барилдахаар болжээ

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд дараа жилийн Риогийн олимпод доод жиндээ барилдахаар бэлтгэлээ хийж эхэлжээ. Тодруулбал, тэрээр 58 кг-ийн жинд барилдана гэсэн үг. МЧБХ-ны удирдлагууд багш дасгалжуулагч нар ярилцсаны үндсэн дээр ийм шийдвэр гаргажээ.

Түүний зодоглосон 60 кг-ийн жин олимпийн жинд багтдаггүй учраас түүнийг жин хасуулж оролцуулахаар болжээ.  Он гараад Монгол болон Казахстанд олимпийн эрх олгох тэмцээн болно. Энэ тэмцээнд амжилттай оролцож байж тэрбээр эрхээ авах юм байна.