Хоёр жилийн дотор анх удаагаа Холливудын жүжигчин Киану Ривз папарацци нарт гардуулжээ. Жүжигчин эр ганцаар байгаагүй бөгөөд нэгэн үл таних бүсгүйтэй явсан гэнэ. Хосууд автомашины зогсоол дээр халуунаар үнсэлцэж байсан аж. “Матрикс” киноны 51 настай од залуу өөрийн хувийн амьдралыг бусдын нүднээс ихэд нуудаг билээ. Гоонь эр хэзээ ч гэрлэж байгаагүй, хүүхэдгүй бөгөөд одоогоос хоёр жилийн өмнө Оросын жүжигчин Анна Скидановатай холбогдсон гэх ч энэ мэдээлэл батлагдаагүй юм.
16 жилийн тэртээ түүний сүйт бүсгүй Женнифер Сэйм хүүхдээ алдсан явдал түүний хувьд маш том гарз болсон гэдэг. Түүнээс хойш Киану хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгээгүй. Харин одоо гэр бүлтэй болохоор шийдсэн бололтой. Ривз тэр үл таних бүсгүйтэй Баруун Холливудад оршдог “Шато Мармон”-д орж хооллоод дараа нь зугаалахаар явсан байна. Гэрэл зурагчид араас нь нэхэж байгаа гэдгийг мэдсэн хэрнээ жүжигчин эр тэсэлгүй нөгөө хүүхнээ үнсэж орхижээ. Улмаар тэд Ривзын машинд суугаад хаа нэг тийшээ явж одсон аж.
