09.24

Малайзийн шүүхээс манай иргэнд цаазын ял оноов

Малайз Улсад хар тамхины хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн Н.Золзаяагийн асуудал дэлхий нийтэд анхаарал татаад байна. Малайзийн анхан болон Давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гаргажээ. 

Уг асуудлыг анхаарч, хэргийн ээдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзийн холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн сайдаас захидал хүргүүлсэн аж. 

Үүнээс гадна Н.Золзаяагийн Давж заалдах шатны шүүх хуралд зориулж, түүний эрх ашгийг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.