Улсын хэмжээнд хөрсний бохирдол ихэссэнийг холбогдох албаныхан анхааруулав. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн үслэг эдлэлийн үйлдвэр, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн орчимд хром, мөн 100 айл, Долоон буудал орчмын хөрснөөс хар тугалганы агууламж өндөр гарчээ. Хөрсөнд хүнд металлын агууламж өндрөөс гадна нянгийн бохирдол жил ирэх бүр ихэсч байгаа нь ахуйн бие засах газартай холбоотой гэж тайлбарлаж байна. Мөн хөрсний цайрын агууламж стандарт хэмжээнээсээ хэтэрсэн газар ч олон болжээ.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Худалдааны төв, Ховд аймгийн Дулааны станц, Увс аймгийн Дулааны станц зэрэг газруудад хөрсөнд агуулагдаж байгаа цайрын хэмжээ ихэссэн гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.