09.24

Маргаашнаас аналог системийг салгана

Өнгөрсөн долоон сараас тоон системд шилжиж аналоги системийг бүрэн унтраах шийдвэр гарсан. Ингэхдээ аймаг, бүсээр нь хувааж тоон системд ээлжлэн шилжүүлэхээр болсон билээ.

Өдгөө аналог системээр телевизээ үзэж буй 160-200 мянган хэрэглэгч байгаагийн тал нь буюу 100 орчим мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа аж. Цаашид аналог цацалтыг Улаанбаатар хотын зарим хэсэг  болон Баян-Өлгий, Ховд, Увс аймагт цөөн тооны байршилд унтраах юм. 

Аналог цацалтыг тоон систем болгох ажил хамгийн сүүлийн шатандаа ороод байгаа нь энэ бөгөөд ирэх нэгдүгээр сар гэхэд дуусгавар болох гэнэ.