Оросын Ерөнхийлөгч В.Путин ерөнхий болон дээд боловсролын сургуулийн хичээ-лийн шинэ жил эхлэх хугацааг уян хатан тогтоох боломжийг судлахыг Засгийн газрын тэр-гүүн Д.Медведев болон бүс нутгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Төрийн тэр -гүүн энэ ажлыг ирэх арван-нэгдүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэх хугацаа өгснийг Ерөнхийлөгчийн албан ёсны веб сайтад дурдсан байна. Өмнө нь Ерөнхийлгөгчийн тус лах Игорь Левитин дунд сургуулиудын хичээлийн шинэ жил эхлэх хугацааг есдүгээр сарын 1-15-ны хооронд эхлүүлж болохоор уян хатан болгох тухай саналаа өнгөрсөн зургадугаар сард дэвшүүлжээ. “Одоо хичээл есдүгээр сарын 1-нд эхэлдгээс наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд иргэд нисэх буудалд багширдаг. Харин Испани, Итали, Франц зэрэг орны аялал жуулчлалын урсгалтай уялдуулан хичээл эхлэх хугацаагаа уян хатан болгосон. Бид есдүгээр сарын 1 гэхэд бүгд Крым, Сочийг ор-хин гэр гэртээ харьж байхад тус нутагт аялал жуулчлалын улирал дуусаагүй байдаг” хэмээн тэрбээр ярьжээ. Өмнө нь Оросын Төрийн Думын де-пу тат В.Жириновскийн мөн хи чээлийн шинэ жил эхлэх ху га цааг аравдугаар сарын 1 бол гон хойшлуулбал иргэдийн хувьд намрын налгар өдрүүдэд амрах боломж нэмэгдэж, эдийн засгийн салбарын орлого нэ-мэгдэнэ гэж дүгнэсэн аж. Мөн сурагчдын амралтын хугацааг уртасгах шаардлагагүй ба зурга-дугаар сард хүүхдүүд хичээллэх ёстой хэмээн тэрбээр үзсэн байна.