МУГЖ С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг "Монголоороо" нэртэй шинэ төв нээж ажиллуулаад удаагүй байгаа билээ. Дуучин бүсгүй төвийнхөө зорилгыг “Орчин цагийн бохирдсон сэт гэлзүйтэй, амьдралын буруу хэмнэлтэй хүмүүнийг эртний Монголчуудын Монгол ахуй, нүүдэлчин амьдрал, ёс заншилаас үүсэлтэй бий биелгээ, уртын дуу, Монгол бичиг, Баясуулан ариусахуйн хичээлүүдийг зааж, сургахаас гадна үлгэр домог, тууль, сургаал, зүйр цэцэн, онч мэргэн үгс тайлбарлаж ухааруулснаар өв уламжлал соёлоо түгээн дэлгэрүүлэх өвлүүлэн үлдээх, өөрийгөө таньж мэдэж, өөрөөрөө болон Монголоороо бахархах бахархалыг сэрээхэд далайд дусал нэмэр болох болов уу хэмээн зорив” гэж тодорхойлсон байдаг. Ийнхүү бусдыг сургахын зэрэгцээ Г.Эрдэнэчимэг бүсгүй өөрөө ч монгол бичигт шамдан суралцах болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол бичгээ сэргээж сураад л сууж байна даа” хэмээн бичиж бичгийн хэвээ “гайхуулаад” амжсан байна.

С.НАРАН