Энэ сард Ева Мендес, Райан Гослинг нар охин Эсмеральдагийнхаа нэг насны төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ. Гэхдээ тэдний харилцаа тийм ч сайн биш байгаа бололтой.
Үүний учир шалтгаан нь “Ла Ла Лэнд” кинонд Гослингтой хамт тоглосон жүжигчин Эмма Стоун гэдгийг сэтгүүлчид өгүүлэв. Сүүлийн үед Эмма, Райан нар нэг бус удаа хамтдаа харагдсан юм.
Райан эхнэртээ Эмма тэр хоёр зүгээр л найзууд гэж хэлсэн ч Ева үүнд нь итгэхгүй байгаа гэнэ. Тиймээс Ева эр нөхрөө хардаж, сэрдэх болжээ.