09.25

Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд тусламжийн онгоц хөөрлөө

Өнөөдөр өглөөний 08.00 цагт Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд тусламжийн онгоц хөөрлөө. Уг онгоц өндөр настан, жирэмсэн эхчүүд, хүнд өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлтэй үнээр үйлчлэх аж. 

Энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн бөгөөд Улаанбаатараас-Баруун-Урт, Баруун-Уртаас Улаанбаатар гэх чиглэлүүдэд сул суудал байгаа учраас хөнгөлөлттэй үнээр зорчих нэг иргэн холбогдохыг санал болгосон юм байна.