09.25

Түүхий тулам нууж оруулж ирэх явдал нэмэгдсээр байна

Нийслэл рүү 22-ын товчоо болон Баянзүрх дүүргийн товчоогоор түүхий туламнууд оруулж ирэхийг завдсан хэрэг удаа дараа гарчээ. Хамгийн сүүлд л гэхэд 352 түүхий тарвага оруулж ирэхийг завдаад баригдсан хэрэг гарсан билээ. 

Постууд дээр мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас байцаагчид ажиллаж, шалгалтын ажлыг үргэжлүүлэн гаднаас орж ирж байгаа машинуудыг шалган нэвтрүүлж байгаа ч иргэд нууцаар тулам оруулах явдал буурахгүй байгаа юм. 

Өчигдөр хуучин 22-ын товчоогоор 40 ширхэг түүхий тулам нууж ачсан машины жолооч зугтаж яваад баригдсан байна. Тэрбээр зугтахдаа тарвагануудаа цувуулж яваад ийнхүү онцгой байдлынханд баригдсан гэнэ.