Дуучин Б.Амархүү бие даасан тоглолтоо энэ сарын 22-нд хийх байсан ч хойшлуулжээ. Тэрбээр фэйсбүүк хуудастаа тоглолтоо хойшлуулах болсон шалтгаанаа“Би найман жилийн хугацаанд Москвагийн шоу бизнесийн салбарт суралцсанаа монголчууддаа тайлагнахыг хүссэн юм. Харамсалтай нь, хойд хөршөөс ирэх зочдоо түр хугацаагаар хүлээх шаардлагатай боллоо. Тиймээс тоглолтын хөтөлбөрөө эрс өөрчилж, хойшлуулж буйдаа хүлцэл өчье. Тоглолт ирэх сарын 11-нд болно” хэмээжээ.