Аргын тооллоор аравдугаар сарын 07 буюу билгийн тооллоор намрын дунд сарын 25-ны билэгт сайн өдөр Богдхан уулыг тахих төрийн ёслол болох талаар мэдээлэл гараад байгаа. Үүнийг ард түмэн болон зарим нэг төрийн түшээд хүчтэй эсэргүүцэж байгаа ажээ.
Учир нь, эдийн засаг хямарсан энэ цаг үед ямар их төрийн тахилга ёслол хийх гээд байгаа юм бэ гэдгийг эсэргүүцэж байгаа гэнэ. Ард түмэн Богдхан уулыг тахиадах гэж шаардаагүй байхад төрийн томчууд тахина гэж улайрах утгагүй юм биш үү? Мөн ард түмэн Богд хаан уулаа хайрлана, хүндэтгэнэ, хүсвэл өөрсдөө тахина. Харин түүнийг төсвийн мөнгөөр, дарга нараар тахиулах ямар ч хэрэгцээ байхгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна.