09.26

Заалны хуваарьт барилдаан энэ амралтын өдрүүдэд эхэлнэ

Энэ жилийн заалны хуваарьт барилдаан энэ амралтын өдрүүдэд эхлэх аж.

Өнөөдөр Сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн энэ намрын нээлтийн барилдаан болно.

Харин ням гарагт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нэрэмжит аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 12:00 цагаас эхлэх юм байна.