09.26

Бритни Спирс хамгаалагчаа ”айлгав”

Америкийн дуучин Бритни Спирс хөгжилтэй зүйлд орооцолджээ. Од бүсгүй Америкийн нэрт жүжигчин Нил Патрик Харрисын хөтлөдөг "Best Time Ever" шоуд оролцсон байна. Уг шоу хэд хэдэн хэсгээс бүрдэх бөгөөд нэгэнд нь нэвтрүүлгийн хөтлөгчид чихэвчээр дамжуулан оролцогчдод юу ярьж, хийхийг дамжуулснаар цаадуул нь түүнийг нь биелүүлдэг билээ.

Спирс бүсгүй түүний бие хамгаалагчаар ажилд орохыг хүссэн гурван залууг эвгүй байдалд оруулах даалгаврыг авсан аж. Тэдгээр залуус дуучин бүсгүйн нүүр будалтын өрөөнд ортол Спирс элдвээр самбаганаж, байнга хөхөрч, тэнэг байдал гарган, гажигтай асуултууд тавьж эхэлжээ. Цаадуул нь мэдээж юу ярих, ямар хариу үйлдэл хийхээ мэдэхгүй балмагдсан гэнэ. Тэднийг хуурсан гэдэг нь ил болонгуут бүгд л байдгаараа инээд алдсан аж.