09.26

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ өвөл болно


2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарт болох ёстой. Тэгвэл тус улс зундаа хэтэрхий их халдаг учраас асуудлыг ямар нэг аргаар зохицуулах шаардлага тулгараад байсан. Эхэндээ цэнгэлдэх хүрээлэн болгонд маш том хэмжээтэй сэрүүцүүлэгч суурилуулах асуудлыг ч хөндөж байсан удаатай. Гэвч эцсийн дүндээ ДАШТ-ийг өвөл явуулах асуудлыг сөхөж гаргаж ирсэн. 

Тэгвэл энэ асуудлыг эцэслэн шийдэж, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тус оны  арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ний хооронд болох талаар Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос баталлаа. 

Ингэснээр өвлийн улиралд Катар дахь ДАШТ болох нь бүрэн баталгаажжээ. Гэхдээ бусад улсуудын лигийг тэгтлээ хүндрүүлэхгүйн тулд ДАШТ-ийг сарын хугацаатай бус арай бага хугацаанд буюу 28 хоногт багтаан явуулж дуусгах юм байна. 

Н.Болд