03.18

Г.Сүндэрээ ээжүүдэд зориулан ном бүтээнэ

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрээ өнгөрсөн онд ээж болсон. Тэрбээр "Mиний том охиныг Эгшиглэн гэдэг. Бага охинд Гийгүүлэн гэдэг нэрийг аав нь их л бодож өгсөн. Эгшиг, Гийгүүлэгч хоёр ижил тэнцүү утгыг нь бодож өгсөн” гэж ярьжээ. Дуучин бүсгүйн хувьд энэ онд уран бүтээлээс гадна охид, бүсгүйчүүдэд зориулж өөрийнхөө дасгал, хөдөлгөөний ном, цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Жирэмсний үед ямар дасгал хийх, төрсний дараа хурдан жингээ яавал хаях талаар дэлгэрэнгүйгээр өгүүлсэн ном гаргахаар төлөвлөж байгаа аж.