03.18

Ц.Даваасүрэн гишүүн “шоу”-наас хоцрохыг хүссэнгүй

Сүүлийн үед УИХ-ын гишүүд элдвигй хийх болж энэ хэрээрээ шүүмжлэлд өртөх болов. УИХ-ын гишүүн Г.Уянга дуу дуулж, хосуудад мэндчилгээ дэвшүүлтэл би юугаараа дутах вэ гэсэн шиг Л.Эрдэнэчимэг сар шинийн баярт зориулсан телевизийн нэвтрүүлэгт оролцоод бүжиглэсэн ч шүүмжлэлд өртөөд амжсан.

 Мөн Д.Арвин хормогч зүүн эмнэлгийн барилга цэвэрлэсэн бол О.Баасанхүү гишүүн хил манаж, Д.Ганбаатар гишүүн цас арилгаж байгаа зургаа татуулаад амжсан. Гэсэн хэдий ч ангийн анд М.Зоригт зургийг нь “Цаана нь зам байна даа Ганбаа” гэх тайлбартай цахим ертөнцөд нийтэлж, шоу хийх гэсэн оролдлогыг нь бүтэлгүйтүүлсэн гэж болно. Тэгвэл сонгууль угтсан шоунаас хоцрохыг хүсээгүй дараагийн хүнээр Ц.Даваасүрэн гишүүн тодорч байна. Учир нь түүний ямаа самнаж байгаа зураг цахим ертөнцөд цацагдсан бөгөөд үүнийг нь олон нийт мөн л шоу гэж харж байгаа юм. Ямартай ч 2016 он хүртэл улстөрчдийг энэ мэт шоу тасралтгүй үргэлжлэх бололтой.

П.ТУУЛ