Германы Кассель хотын зах хэсэгт босгосон Ойрхи Дорнодын дүрвэгсдийн лагерьт зодоон болжээ. Иргэний дайны хөлөөс зугатаж, сайн сайхан амьдрал хайн Европын улс орныг зорин ирсэн тэд хоорондоо зодолдож, нэг нэгийгээ гэмтээжээ.
Үүний улмаас тэднийг зохицуулахаар очсон цагдаагийн гурван албан хаагч болон нийт 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Зодоон болсон дүрвэгсдийн лагерьт ойролцоогоор 20 гаруй орноос ирсэн дүрвэгсэд болон цагаачид нийлсэн 1500 гаруй хүн майхан барьж амьдарч буй аж. Албаны эх сурвалжуудын мэдээлсэнээр зодоон эхэндээ үдийн хоолны цагаар болсон хоёр этгээдийн ялихгүй маргаанаар эхэлжээ.
Гэвч эцэстээ Албани дүрвэгчид болон Пакистан дүрвэгчид гэсэн хоёр хэсэгт хуваагдсан томоохон зодоон болсон байна. Зодоонд ойролцоогоор 300 гаруй хүн оролцжээ. Ямартай ч, цагдаагийн хүчээр тус зодооныг зохицуулж чадсан бөгөөд хүн баривчлагдаагүй гэнэ.