09.29

БНСУ-д монгол залуу саатуулагдав

БНСУ-ын улсын Чүнгбүк аймагт ажиллаж, амьдардаг монгол залуу, 27 настай А нь бусдын биед зөвшөөрөлгүй хүрсэн хэргээр саатуулагджээ.

Тэрбээр өнгөрсөн 27-нд шөнийн 01.30 цагийн орчим тус хотын орон сууцны нэгэн дүүрэгт явж байхдаа хажуугаараа зөрсөн солонгос бүсгүй, 22 настай Ким-ын биеийн тодорхой хэсгийг илж, таалсан бөгөөд гэнэтийн байдалд цочирдсон бүсгүй чанга дуугаар орилон цагдаа дуудсан байна. 

Монгол залуу А "Би өөрийгөө барьж чадалгүй түүний биеийг илсэн" хэмээн мэдэгдсэн ба түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.