Сүхбаатар дүүрэг орон нутгийн хөрөнгө оруулалтаар анх удаа 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад оруулж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус цэцэрлэгт 16 дугаар хороо Ойчдын гудамжинд байрлах бөгөөд хамран сурах тойргийн 300 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай. Шинэ цэцэрлэг нээгдсэнээр Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хорооны 0-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох аж.