03.18

Гэрлэх ёслолын ордонг хувьчлахгүй боллоо

Гэрлэх ёслолын ордонг хувьчлах обьектуудын жагсаалтад оруулсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн даваа гарагт НИТХ-аар хэлэлцсэн ч дахин нягтлах шаардлагатай хэмээн буцаасан юм. Тэгвэл өнөөдөр НИТХ-ын төсөв, санхүү эдийн засгийн хорооны хуралдаанаар Хуримын ордныг өмч хувьчлалын жагсаалтаас хасах саналыг төсвийн хорооны хурлаар дэмжлээ.

Т.Гэрэл