09.30

Бүртгэлгүй эмүүдийг устгалаа

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй нэр төрлийн эмийг хураан авч устгах арга хэмжээ Баянхонгор аймагт боллоо. 

“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналтаар тус зөрчлийг илрүүлжээ. 

Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 3, хаяг шошгын зөрчилтэй 1 нэр төрлийн эмийг хураан авч устгасан байна.