Австралийн Сидней хотноо монгол залуус хүчингийн хэрэгт сэжиглэгдэн саатуулагджээ. Монгол залуус Backpage.com.au сайтаар дамжуулан хохирогч бүсгүйтэй секс хийхээр тохирч, уулзсан газраа хутга хэрэглэн бүлэглэн хүчиндэж, дээрэмдсэн байна.
Хэрэгт 21 настай Т.Б, 22 настай А.Т нарыг сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд тэд Австрали Улсад оюутны визатай түр оршин сууж байгаа гэнэ.
Энэ талаар ГХЯ-наас эх сурвалжаас тодруулахад, “Ийм хэрэг гарсан нь үнэн. Хэргийн талаар тодорхой мэдээлэл аваад тайлбар өгнө” гэв. Монгол залуусыг хэрэг гарснаас гурав хоногийн дараа саатуулсан бөгөөд батлан даалтад гарах хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй байна.