09.30

Жорж Клуни хуримын ойгоо тэмдэглэжээ

Эдүгээ 54 настай жүжигчин Жорж Клуни хуримынхаа нэг жилийн ойг тэмдэглэжээ. Холливудын нэрт жүжигчин Жорж Клуни өмгөөлөгч Амаль Аламуддинтай өнгөрсөн жилийн есдүгээр сарын 27-нд Италийн Венец хотноо тансаг хурим хийж байсан билээ. 

Тухайн үед гоонь эр хэмээн нэрлэгдэж байсан жүжигчин залуугийн хурим маш том сайхан мэдээний  нэг байсан юм. Тэгвэл түүнээс хойш яг нэг жилийн дараа хосууд Холливудын баруун этгээдэд хуримынхаа нэг жилийн ойг романтик оройн зоог барин тэмдэглэсэн гэнэ.

Гэрчүүдийн хэлж буйгаар хосууд  хоёулханаа оройн зоог барьж, хэдэн цагийн турш хамтдаа инээлдэж, хөгжилдсөн байна. Мөн хуримын ойдоо зориулан чамин даашинз, костюмаар гангарсан байжээ. 

Б.Даваа