Өчигдөр “Ноёд” группийн ерөнхийлөгч Г. Буяндоржид холбогдох хэргийн шүүх хуралд Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болсон. Г.Буяндоржийн хувьд хорих 461-р ангиас камераар шүүх хуралдаанд оролцсон байна. Уг шүүх хурлаар түүнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргажээ.
Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутгаж шүүхээс өнгөрсөн 12 дугаар сард 2 жил 3 сарын хорих ял оноосон юм.