03.18

Отгонтэнгэр хайрханыг энэ жил тахихгүй

Монголчууд Отгонтэнгэр уулыг халх Монголыг даасан Очирваань бурхны газарт буусан дүр хэмээн сүслэж, 1779 оноос эхлэн тахиж иржээ. Дараа нь 1911 онд Богд хаан шашны ёсоор жил бүр тахиж байгаад, 1992 оноос төрийн зарлигаар дөрвөн жилд нэг удаа тахидаг болжээ. Харин сүүлд гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгыг таван жилд нэг удаа хийхээр болсон байна. Тиймээс энэ жил тохиох байсан хайрханы тайх хугацаа нь 2016 он болж хойшлуулжээ. Гэвч сонгуулийн жилд уул овооны тахилга хийхийг хуулиар хориглосон тул энэ жил тахих хүсэлтийг нутгийн удирдлага Ерөнхийлөгчид тавиад байгаа аж.

Ц.ЗАЯА