Монголын дизайнеруудын холбооны модель, “Эра” модель агентлагийн тайзны алхааны багш, “Miss Mongolia 2015” наадмын шилдэг оролцогч Г.Сарантунгалаг “Эко ирээдүйн төлөө” аянг санаачлан эхлүүлээд байгаа. Тэрбээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, Монголын мянга мянган хүүхэд залууст эко ирээдүй бүтээхэд хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй аж. Г.Сарантунгалаг энэ удаад буюу ирэх сарын 4-нд “Trash Backet Challenge” арга хэмжээг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Зуун мод”-ны аманд зохион байгуулахаар болжээ. Тэрбээр өмнө нь “Хоггүй туул гол минь”, “Цацруулагч уут” сайн дурын аян, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ээждээ хайртай” өдөрлөг зохион байгуулж байсан юм.
Г.Ням