Энэ сарын 2-ны 12:00 цагт МХАҮТанхимд “Ногоон барилга” үзэсгэлэн яармагийн нээлт болно. Дээрх үзэсгэлэн яармагийг “Каритас Чех Репаблик” олон улсын байгууллага, БОНХАЖЯ, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв хамтран зохион байгуулах аж. “Ногоон барилга” үзэсгэлэн яармагт “Ногоон” үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудыг үнэ төлбөргүй хамруулж, олон нийтэд таниулан сурталчлах, иргэдэд ногоон барилга, технологийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явагдах юм байна.