Цагтаа “Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байсан загвар өмсөгч Э.Сэлэнгэ сүүлийн үед “нүцгэлэх дон”-той гэх тодотголыг шар хэвлэлийнхнээс хүртээд байсан.
Түүний хагас болоод бүтэн нүцгэн зураг Монголын төдийгүй гадаадын цахим хуудсуудыг нэг хэсэгтээ л “чимсэн”. Тэрбээр сүүлд телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа нүцгэлэх болсон шалтгаанаа хуучин найз залуутайгаа холбон тайлбарласан.
Мөн “алтан уул амласан ч ахиж нүцгэлэхгүй” гэсэн утгатай амлалтыг ярилцлагынхаа дундуур өгч байсан билээ. Гэвч тэрбээр амлалтаа мартаж, дахин хагас нүцгэлсэн маягтай зургаа цахим хуудсаараа тараасан байна. Түүнийг нь цахим хуудсууд ч өлгөж авч, Э.Сэлэнгийн “дон” дахиад сэдэрлээ гэх мэтээр мэдээлсээр байгаа юм.