10.02

Б.Хатанбаатар хэрэг үйлдэх үедээ согтуу биш байсан уу

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Хатанбаатар Тамгийн газрынхаа мэргэжилтэн, 26 настай Б бүсгүйг зэрлэгээр зодож, балмадаар хүчирхийлсэн хэрэг олныг цочирдуулаад байгаа билээ.  Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бол хохирогч Б ГССҮТ-д эмчлүүлж байгаа. 

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Б.Хатанбаатар архи хэтрүүлэн уусан учир биеэ хянах чадваргүй байсан, юу болсныг мэдэхгүй байна гэх утгатай мэдүүлэг өгсөн хэмээн мэдээлж байгаа.

Тэгвэл тэдний хамт очиж, архи уусан гэгдэх айлын эзэн Ганзориг хэрэг гарсан өдөр чухам юу болсон талаар хэвлэлд ярьсан байна. Түүний ярьснаар бол Б.Хатанбаатар машин жолоодож яваа гээд бараг архи уугаагүй гэнэ.
 
Тэрбээр “Бид нэг л шил архи уусан. Тэр эмэгтэй бол огт уугаагүй. Айраг л уусан. Б.Хатанбаатар ч гэсэн машин барьж байгаа гээд бараг уугаагүй.  Юу хийж байгаагаа хянаж чадахааргүй согтуу байсан гэж бодохгүй байна. Г.Ариунболд бид хоёр л нэлээд уусан” хэмээн ярьсан байна. 

Н.Болд