10.02

Авгынхаа гэр бүлийг хүйс тэмтэрсэн этгээдийг шалгаж дуусав

Төв аймагт өнгөрсөн долоодугаар сард авга ахынхаа гэр бүлийг хүйс тэмтэрсэн Б.Баасанжав гэх этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусчээ. Түүний хувьд өс хонзонгийн сэдэлтээр авга ахыгаа эхнэр охиных нь хамт хороосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр хийсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд талийгаачийн нутаглаж байсан газрын ойролцоох худгийн нүхэнд нууж булсан байсан юм. 

Улмаар хэргийг үйлдчихээд найзуудтайгаа нийлж, хохирогчийн үхэрнээс зарж борлуулан мөнгөөр нь гурван өдөр архидаж байгаад цагдаад баригдсан билээ. 

Ийнхүү өс хонзонгийн сэдэлтээр нэг гэр бүлийг хүйс тэмтэрсэн Б.Баасанжав гэх этгээд өмнө нь хулгай, танхайн хэргээр ял эдэлж байсан нэгэн аж. Түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болсон бөгөөд сэжигтэн этгээд Цагдан хорих төвд хоригдож байгаа юм.