Дуучин Мадонна өөрийн блог дээр илэн далангуй хувцастай элдэв шуугиан тарихуйц гэрэл зургуудаа байршуулж шүтэн бишрэгчдээ гайхшруулдаг билээ. Тэгвэл түүний 18 настай Лурдес охин ээжийнхээ замналаар явахаар шийдсэн бололтой. Охин нь ээжийнхээ тоглолт дээр эхний эгнээнд суугаад согтууруулах ундаа ууж байсан гэнэ.
Лурдес өдгөө ердөө 18 настай бөгөөд АНУ-ын хуулиар бол тухайн хүн 21 нас хүрээд согтууруулах ундаа хэрэглэх эрх нь үүсдэг юм. Лурдес найзуудтайгаа хамт ээжийнхээ Детройт хотод тоглосон тоглолт дээр очихдоо шар айраг шимж суусан байна. Хэвлэлүүд түүний эсрэг дайн зарлажээ.