10.05

Согтуу жолооч нарын тоо буурахгүй байна

Энэ сарын 03, 04-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд нийслэлийн Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 660 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 491 дуудлага бүртгэгджээ. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 19  бүртгэгдэж,  28 хүн хүнд хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч хоёр,  зам тээврийн осолд 6 хүүхэд өртсөний дөрөв нь сургуулийн өмнөх насны, хоёр нь сургуулийн насны хүүхэд байжээ. 

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 117 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэнэ. ЧД-ийн нутаг 50-р  сургуулиас 5-р сургууль орох замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 25 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна. Мөн СХД-ийн нутаг Баруун салааны замд Х.Элентра маркийн автомашины жолооч Х нь “Аксент” маркийн автомашинтай мөргөлдөж  жолооч Ц нарын хоёр хүн гэмтжээ. Жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.