Орхон аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилгын салбарт хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн журам болон аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус аймагт шинээр барилга барьж буй “Неман констракшн” ХХК, “Очир Ундраа” ХХК, “Ургамал Энх” ХХК, “CDMK” ХХК компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Барилгын компаниудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хэрхэн сахин хангуулан ажиллаж байгаатай танилцан, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан тус бүрт нь цаашид анхаарах асуудал, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар заавар, зөвлөгөө өгч ажилласан байна.