10.06

”Нарантуул” захад дахин гал гарчээ

Өчигдөр "Нарантуул" худалдааны төвд дахин гал гарчээ. Тодруулбал, тус төвийн нийтийн бие засах газарт гал гарч, эд зүйлс шатсан байна. Харин Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид галыг шуурхай очиж унтрааснаар, газар авахуулахгүйгээр хязгаарлаж чаджээ.

Гал цахилгааны утаснаас болж гарсан гэх урьдчилсан дүгнэлт гаргасан бөгөөд энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.