10.06

Тагнуулын хурандаа асан Д.Цогтбаатарыг нэмж шалгана

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байсан хурандаа асан Д.Цогтбаатарыг өнгөрсөн долоо хоногт Авдрант дахь хорих ангиас Цагдан хорих төвд авчирчээ. 

Түүнийг авчрах болсон шалтгаан нь олон улсад эрэн сурвалжлагдаж байсан ХБНГУ-ын иргэн талийгаач Максимилиан Лёонхард Клойбер болон хамтран амьдарч байсан Ё.Гантуяа нарын хэрэгт дахин холбогдуулж шалгахаар болсон гэдгийг эх сурвалж хэлэв. 

Гэтэл өөр нэг сурвалжийн хэлж буйгаар түүнийг бусдыг гүтгэн доромжилсон гэх үндэслэлээр дахин анхан шатны шүүхээр хэргийг нь хэлэлцэхээр болсон гэнэ шүү.