“Ханна Монтана”, “Гүнж нарыг хамгаалах хөтөлбөр”, “Үнсгэлжингийн түүх” зэрэг кинонд тоглож алдаршсан жүжигчин, поп дуучин Селена Гомес Flare Magazine сэтгүүлийн 11 дүгээр сарын дугаарын зочноор уригджээ.
23 настай од бүсгүй амьдралдаа гарсан өөрчлөлтүүдийн талаар яриад намрын улирлын шинэ загварын өмсгөлүүдийг толилуулсан байна.
“Миний сонсогчид надтай хамт өсөж байгаа. Одоо би 16 настай охин биш. Би залуу эмэгтэй болсон. Өсөж, том болсон учраас яг одоо яаж амьдармаар байна түүгээрээ байхыг хичээж байгаа” хэмээн Гомес өгүүлжээ.

