“Монгол поп” бүтээлээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн соёрхол хүртсэн уран бүтээлч “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд уран бүтээлийн олз омог арвинтай яваа. Өөрийнхөө уран бүтээлийг хийгээд зогсохгүй “Камертон-2” хамтлагийг шинээр урлагт өлгийдөхөөр завгүй ажиллаж байгаа тэрбээр тун удахгүй шинэ хүнээ өлгийдөж авах гэнэ. Өдгөө нэг охин, хоёр хүүгийн аав дуучин залуу ийнхүү дөрөв дэх үрээ өлгийдөхөөр болсон байна. Түүний гэргий уран нугараач эгч дүүсийн нэг Ж.Бямбажав бие давхар бөгөөд тэднийх тун удахгүй шинэ хүнээ өлгийдөн авах аж.
С.НАРАН