Дөрвөн настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д зааснаар буруутгагдан яллагдагчаар татагдсан. Тэгвэл шүүх хурал шийдвэрээ гаргаж Т.Цогт, Г.Маралмаа нарт тус бүр 24-н жилийн ял оноолоо. Улмаар Т.Цогтод оноосон 24-н жилийн таван жилийг ялыг гянданд, үлдсэн 19-н жилийг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Талийгаач охины хойд ээж Г.Маралмаагийн 24-н жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Н.АЗ