03.19

Цагааннуур боомтыг түр хаана

Казах үндэстний Нарны буюу Наурызын баяр энэ сарын 22-нд болно. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 18, 21, 22, 23-ны өдрүүдэд Цагааннуур боомтыг түр хугацаагаар хаахаар болсон байна. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог, ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг. Улсын хилээс 4,5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 шахам км алслагджээ.

М.ЭНХ